Дорноговь аймгийн Мандах сумын ИТХ

Дорноговь аймгийн Мандах сумын ИТХ

Мэдээлэл


нийт 88

"МАЛЧДЫН НЭГДСЭН ӨДӨРЛӨГ-2025" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-02-14 216
"Малчдын нэгдсэн өдөрлөг-2025" арга хэмжээ 2025 оны 02 дугаар сарын 13,14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн танилцуулга болон цаг үеийн мэдээллийг хүргэж нийт 122 малчид иргэдийн хамруулсан. ✅-Аймгийн мал эмнэлгийн газар "Мал эмнэлгийн ажил үйчилгээ өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал" ✅-Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас “Малчны тухай хууль”, “Малын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан”-ийн талаарх мэдээлэл ✅-Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсээс Нийгмийн даатгалын багц хуулийн талаар танилцуулга ✅-Сумын Эрүүл мэндийн төвөөс Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сар, Ахуйн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, Хүний папилом вирусын эсрэг дархлаажуулалтын ач холбогдлыг сурталчилах талаарх сургалт, мэдээлэл, гарын авлагын тараан ажилласан.

ЦАГААН САР-2025” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025-02-14 225
XVII ЖАРНЫ “Элдэвт эрдэнэт” хэмээх МОДОН МОГОЙ ЖИЛ-ийн сар шинийн баярыг угтан уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан сар-2025” үзэсгэлэн худалдаа 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдаж нийт 5 нэр төрлөөр 15 иргэн оролцож шилдэг номинацуудыг шалгарууллаа. -Сүү цагаан идээ төрлөөр 2-р багийн малчин Ч.Бадамцэцэг -Хоол үйлдвэрлэл төрлөөр 5-р багийн иргэн А.Нарантогтох -Гар урлал төрлөөр 4-р багийн иргэн М.Сийлэгмаа -Гурил, гурилан бүтээгдэхүүн төрлөөр 5-р багийн иргэн Ц.Энхцэцэг -Оёдол төрлөөр 3-р багийн иргэн Б.Наранцэцэг -Тусгай байранд 4-р багийн иргэн Д.Юмширчин нар ШИЛДЭГ-ээр шалгарлаа

СТРАТЕГИ ЗОРИЛГО

2025-02-10 223
Стратеги зорилго

СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

2025-01-20 390
2025-2028 оны стратеги төлөвлөгөө

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАН ӨДРИЙН ХҮРЭЭНД "ХАМТДАА ХӨГЖЬЕ-2025" МӨСНИЙ БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025-01-13 371
Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 101 жил, шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн өдрийн хүрээнд “Хамтдаа хөгжье-2025” мөсний баярын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж баг, байгууллага, иргэдийн дунд 3 төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулагдаж нийт 52 иргэн хамрагдлаа. 🇲🇳Тэмцээн уралдааны төрөл ✔️“Хамтдаа хөгжье-2025” мөсний баярын арга хэмжээ ✔️Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 33 жилийн ойн өдөрт зориулсан “Сайхан бичигтэн” уралдаан (Иргэд, төрийн албан хаагчид) ✔️ЕБС-ийн сурагчдын дунд “Эсээ бичлэг”-ийн уралдаан (Үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёлын уламжлал”, “Хүний эрх, эрх чөлөө, шудраг ёс” сэдэв)
khural.mn

БҮТЭЦ ОРОН ТОО

2025-01-10 191
2025 оны бүтэц орон тоо батлах тухай
khural.mn

ЗАХИРАМЖ, ТУШААЛ

2025-01-10 175
Цалин шинэчлэн тогтоох
khural.mn

2025 ОНЫ ТӨСӨВ

2025-01-06 158
Байгууллагын 2025 оны төсөв
khural.mn

2025 ОНЫ ТӨСӨВ

2025-01-06 121
khural.mn

АЖИЛД УРЬЖ БАЙНА

2025-01-03 158
Ажлын албаны сул орон тооны мэдээлэл

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 2 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2024-12-18 234
/2024.12.18/ Сумын ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдаан 93.3 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.  Хуралдааны дэг батлах тухай  Сумын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хэлэлцэж үнэлгээ өгөх тухай  Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тайлан түүнд үнэлгээ өгөх тухай  Сумын “Хоршоо хөгжүүлэх сан”-н тайланг хэлэлцэж үнэлгээ өгөх тухай  Сумын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай  Сумын 2024 оны төсөвт зохицуулалт хийх тухай  Сумын 2025 оны төсөв батлах тухай  Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай  Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай  Хоршоо хөгжүүлэх сангийн орон тооны бус хяналтын зөвлөл шинэчлэн байгуулах тухай  Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус хороо шинэчлэн байгуулах тухай  Хоршоо хөгжүүлэх сангийн тэргүүлэх чиглэл батлах тухай  Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн тов зарлах тухай  Хяналтын зөвлөл шинэчлэн байгуулах тухай  Сумын ИТХ, Хурлын зөвлөлийн 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
khural.mn

ХАГАС ЖИЛИЙН МЭДЭЭ

2024-12-10 238
2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН МЭДЭЭ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын стратеги зорилт

2024-12-10 736
Стратеги зорилт 1. Сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх, үндсэн чиглэлийг тодорхойлоход нутгийн удирдлагын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулж, иргэдийн оролцоог хангах.         Стратеги зорилт 2. Нутгийн удирдлагын тогтолцоонд иргэдийн төлөөлөгчдийн Хурлын гүйцэтгэх үүргийг өндөрсгөж, нутаг дэвсгэртээ зайлшгүй хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, журмыг батлан мөрдөж, орон нутгийнхаа тогтвортой хөгжлийг хангах.         Стратеги зорилт 3. Орон нутгийн нөөц бололцоог бүрэн ашиглаж, үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэн, төсвийн орлогыг нэмэгдүүлэх.         Стратеги зорилт 4. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ардчилсан зарчимд тулгуурлан үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг бүх талаар хангаж, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, чанар, шуурхай байдалд тавих хяналтыг сайжруулна.          Стратеги 5. Хурлын хянан шалгах үйл ажиллагааг улам боловсронгуй болгож, түүний үр нөлөөг дээшлүүлэх. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл

2024-12-10 271
Төр эдийн засаг нийгмийн бодлогын удирдлагын үйл ажиллагаа (751100)

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай

2024-12-10 244
төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль

ЭРХЭМ ЗОРИЛГО

2024-12-06 219
Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын үр нөлөө, чанар, хүртээмжийг дээшлүүлж, орон нутгийн хөгжил дэвшил, эдийн засаг нийгмийн тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоонд тулгуурлан бие даан шийдвэрлэх, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх бодлого шийдвэрийг гаргаж хэрэгжилтийг хангуулан ажиллахад оршино.

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН"-Д НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

2024-11-28 216
Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус аяныг Монгол Улсад анх 1997 оноос эхлэн төрийн бус байгууллагын санаачилгаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд Жендэрийн үндэсний хороо нь 2017 оноос аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд төрийн, төрийн бус, олон улсын байгууллагуудыг тус аянд нэгдэхийг уриалж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. 2024 онд “Монгол улс Охид эмэгтэйчүүд хаана ч аюулгүй- Шалтаг бүү тооч” уриан доор тэмдэглэн өнгөрүүлж байна. Иймд иргэд олон нийт та бүхнийг "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-д нэгдэж, Охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, бие махбодын болон сэтгэл санааны дарамтыг бууруулахад хувь нэмрээ оруулж, дэмжин ажиллахыг уриалж байна. “#ОХИД_ЭМЭГТЭЙЧҮҮД_ХААНА_Ч_АЮУЛГҮЙ-#Шалтаг_бүү_тооч Жендэрийн Үндэсний Хороо

МОНГОЛЧУУД БҮГД НАЙРАМДАХ УЛСАА ДЭЛХИЙ НИЙТЭД ТУНХАГЛАН ЗАРЛАЖ, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ ЭНЭ ЖИЛ ТОХИОЖ БАЙНА

2024-11-26 269
/2024.11.26/ Монголчууд Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарлаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дараах арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулав. Түүхт ойн хүрээнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,Ерөнхий боловсролын сургуультай хамтран Үндсэн хуулийн түүхэн замнал,ач холбогдлыг таниулах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан сургалтыг зохион байгууллаа. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд АХА тэмцээн, гар зургийн уралдаан, үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулж амжилттай оролцсон сурагчдыг шагнаж урамшуулав. Гар зургийн уралдаанд: 1-р байранд ЕБС-ийн 5а ангийн сурагч М.Мөнхдалай 2-р байранд ЕБС-ийн 5а ангийн сурагч Б.Уранболор 3-р байранд ЕБС-ийн 4а ангийн сурагч М.Булгантамир АХА тэмцээнд: 1-р байранд ЕБС-ийн 9а ангийн сурагч Б.Ууганзул 2-р байранд ЕБС-ийн 8а ангийн сурагч М.Хонгорзул 3-р байранд ЕБС-ийн 7а ангийн сурагч О.Есүхэй Үндэсний бөхийн өсвөрийн барилдааныг 1-5 дугаар анги, 6-9 дүгээр анги гэсэн насны ангилалаар зохион байгууллаа. 1-5 дугаар анги Түрүү - Баяраагийн Эрхэмболор Үзүүрлэсэн - Батбаатарын Бат-Үйлс Шөвгөрсөн - Сансарбилэгийн Мандахнаран Шөвгөрсөн - Энхбаатарын Пяранлай 6-9 дүгээр анги Түрүү - Ганбатын Цэрэнбаяр Үзүүр - Дандарбаатарын Золбоо Шөвгөрсөн - Эрдэнэбаярын Булгансайхан Шөвгөрсөн - Наранбаатарын Үйлсмандах нар шалгарлаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11277
8715 / 77%
1155 / 10%
404 / 4%
1003 / 9%