Дорноговь аймгийн Мандах сумын ИТХ

Дорноговь аймгийн Мандах сумын ИТХ

Багийн ИНХ-ын дарга нарт сургалт зохион байгууллаа

2018-03-28

Багийн ИНХ-ын дарга нарын сургалтыг ЗДТГ-тай хамтран 2018 оны 03 дугаар сард зохион байгууллаа. Сургалтаар Нутгийн өөрөө удирдах байгууллагын тухай, Үндсэн хууль болон Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд багийн ИНХ-ын үйл ажиллагаатай холбоотой заалтууд, түүнчлэн Байгаль орчны хууль, Газрын тухай хууль, Орон нутгийн хөгжлийн сан, сайн дурын даатгал, архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, сумын мал аж ахуйн өнөөгийн байдалд тулгамдаж буй сэдвээр хариуцсан ажилтан, мэргэжилтэн,улсын байцаагч нар хичээл заалаа.

Сургалтын үеэр багийн ИНХ-ын дарга нарт үйл ажилагаанд нь ашиглагдах гарын авлага хэрэгцээт материалыг тарааж өгөв.


 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%