Дорноговь аймгийн Мандах сумын ИТХ

Дорноговь аймгийн Мандах сумын ИТХ

Мэдээлэл


нийт 39

khural.mn

2025 ОНЫ ТӨСӨВ

2025-01-06 30
Байгууллагын 2025 оны төсөв
khural.mn

АЖИЛД УРЬЖ БАЙНА

2025-01-03 27
Ажлын албаны сул орон тооны мэдээлэл

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 2 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2024-12-18 68
/2024.12.18/ Сумын ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдаан 93.3 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.  Хуралдааны дэг батлах тухай  Сумын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хэлэлцэж үнэлгээ өгөх тухай  Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тайлан түүнд үнэлгээ өгөх тухай  Сумын “Хоршоо хөгжүүлэх сан”-н тайланг хэлэлцэж үнэлгээ өгөх тухай  Сумын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай  Сумын 2024 оны төсөвт зохицуулалт хийх тухай  Сумын 2025 оны төсөв батлах тухай  Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай  Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай  Хоршоо хөгжүүлэх сангийн орон тооны бус хяналтын зөвлөл шинэчлэн байгуулах тухай  Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус хороо шинэчлэн байгуулах тухай  Хоршоо хөгжүүлэх сангийн тэргүүлэх чиглэл батлах тухай  Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн тов зарлах тухай  Хяналтын зөвлөл шинэчлэн байгуулах тухай  Сумын ИТХ, Хурлын зөвлөлийн 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын стратеги зорилт

2024-12-10 164
Стратеги зорилт 1. Сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх, үндсэн чиглэлийг тодорхойлоход нутгийн удирдлагын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулж, иргэдийн оролцоог хангах.         Стратеги зорилт 2. Нутгийн удирдлагын тогтолцоонд иргэдийн төлөөлөгчдийн Хурлын гүйцэтгэх үүргийг өндөрсгөж, нутаг дэвсгэртээ зайлшгүй хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, журмыг батлан мөрдөж, орон нутгийнхаа тогтвортой хөгжлийг хангах.         Стратеги зорилт 3. Орон нутгийн нөөц бололцоог бүрэн ашиглаж, үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэн, төсвийн орлогыг нэмэгдүүлэх.         Стратеги зорилт 4. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ардчилсан зарчимд тулгуурлан үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг бүх талаар хангаж, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, чанар, шуурхай байдалд тавих хяналтыг сайжруулна.          Стратеги 5. Хурлын хянан шалгах үйл ажиллагааг улам боловсронгуй болгож, түүний үр нөлөөг дээшлүүлэх. 

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай

2024-12-10 98
төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл

2024-12-10 98
Төр эдийн засаг нийгмийн бодлогын удирдлагын үйл ажиллагаа (751100)
khural.mn

ХАГАС ЖИЛИЙН МЭДЭЭ

2024-12-10 81
2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН МЭДЭЭ

ЭРХЭМ ЗОРИЛГО

2024-12-06 72
Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын үр нөлөө, чанар, хүртээмжийг дээшлүүлж, орон нутгийн хөгжил дэвшил, эдийн засаг нийгмийн тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоонд тулгуурлан бие даан шийдвэрлэх, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх бодлого шийдвэрийг гаргаж хэрэгжилтийг хангуулан ажиллахад оршино.

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН"-Д НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

2024-11-28 58
Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус аяныг Монгол Улсад анх 1997 оноос эхлэн төрийн бус байгууллагын санаачилгаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд Жендэрийн үндэсний хороо нь 2017 оноос аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд төрийн, төрийн бус, олон улсын байгууллагуудыг тус аянд нэгдэхийг уриалж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. 2024 онд “Монгол улс Охид эмэгтэйчүүд хаана ч аюулгүй- Шалтаг бүү тооч” уриан доор тэмдэглэн өнгөрүүлж байна. Иймд иргэд олон нийт та бүхнийг "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-д нэгдэж, Охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, бие махбодын болон сэтгэл санааны дарамтыг бууруулахад хувь нэмрээ оруулж, дэмжин ажиллахыг уриалж байна. “#ОХИД_ЭМЭГТЭЙЧҮҮД_ХААНА_Ч_АЮУЛГҮЙ-#Шалтаг_бүү_тооч Жендэрийн Үндэсний Хороо

МОНГОЛЧУУД БҮГД НАЙРАМДАХ УЛСАА ДЭЛХИЙ НИЙТЭД ТУНХАГЛАН ЗАРЛАЖ, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ ЭНЭ ЖИЛ ТОХИОЖ БАЙНА

2024-11-26 123
/2024.11.26/ Монголчууд Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарлаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дараах арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулав. Түүхт ойн хүрээнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,Ерөнхий боловсролын сургуультай хамтран Үндсэн хуулийн түүхэн замнал,ач холбогдлыг таниулах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан сургалтыг зохион байгууллаа. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд АХА тэмцээн, гар зургийн уралдаан, үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулж амжилттай оролцсон сурагчдыг шагнаж урамшуулав. Гар зургийн уралдаанд: 1-р байранд ЕБС-ийн 5а ангийн сурагч М.Мөнхдалай 2-р байранд ЕБС-ийн 5а ангийн сурагч Б.Уранболор 3-р байранд ЕБС-ийн 4а ангийн сурагч М.Булгантамир АХА тэмцээнд: 1-р байранд ЕБС-ийн 9а ангийн сурагч Б.Ууганзул 2-р байранд ЕБС-ийн 8а ангийн сурагч М.Хонгорзул 3-р байранд ЕБС-ийн 7а ангийн сурагч О.Есүхэй Үндэсний бөхийн өсвөрийн барилдааныг 1-5 дугаар анги, 6-9 дүгээр анги гэсэн насны ангилалаар зохион байгууллаа. 1-5 дугаар анги Түрүү - Баяраагийн Эрхэмболор Үзүүрлэсэн - Батбаатарын Бат-Үйлс Шөвгөрсөн - Сансарбилэгийн Мандахнаран Шөвгөрсөн - Энхбаатарын Пяранлай 6-9 дүгээр анги Түрүү - Ганбатын Цэрэнбаяр Үзүүр - Дандарбаатарын Золбоо Шөвгөрсөн - Эрдэнэбаярын Булгансайхан Шөвгөрсөн - Наранбаатарын Үйлсмандах нар шалгарлаа

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ӨДРИЙГ 29 ДЭХ ЖИЛДЭЭ ХҮНДЭТГЭН ӨНГӨРҮҮЛЭВ.

2024-09-10 442
“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ӨДӨР”-ийг тохиолдуулан ЕБСургуулийн 8-9 дүгээр ангийн сурагчдын дунд “ МОНГОЛД ГАРСАН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ, ДҮГНЭЛТ, СУРГАМЖ” сэдвээр сургалтыг түүх, нийгмийн ухааны багш Х.Сансарбаатар зохион байгуулав. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан сумын ЗДТГ, Ахмадын хороотой хамтран хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн буяны ном хурах арга хэмжээг зохион байгуулж 108 зул өргөлөө.

СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙГ “МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР ДОКТОР ШАГДАРЫН ЛУВСАНДОРЖИЙН НЭРЭМЖИТ” БОЛГОХ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-05-03 1127
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 18/04 дүгээр тогтоолоор Сумын Ерөнхий боловсролын сургуулийг Монгол Улсын Ардын багш, доктор Шагдарын Лувсандоржийн нэрэмжит болгон зарлаж ЕБС-ийн түүх нийгмийн ухааны кабинетыг Ш.Лувсандорж багшийн үр хүүхдүүд 9 сая төгрөгөөр тохижууллаа.

ӨНӨӨДӨР "ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ" ОЛОН УЛСЫН ӨДӨР

2024-04-30 232
НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэн улс орнууд өнөөдөр буюу жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-нд “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. ✍️АНУ-д анх удаа 1998 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя!” уриан дор тэмдэглэсэн бөгөөд 2001 оноос “Хүүхдээ зодож шийтгэхгүй байя! ” олон улсын өдөр болгон дэлхий нийтийн хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулах болжээ. Монгол Улсын хувьд 2008 оноос эхлэн албан ёсоор улс орны хэмжээнд тэмдэглэж эхэлжээ. ✍️Энэ өдөр хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж эцэг эхчүүд хүүхдээ эерэг хүмүүжлийн аргаар буюу бие махбод, сэтгэл санааны хохирол учруулах, хүчирхийлэхгүйгээр хүмүүжүүлэх талаар уриалан хэлэлцдэг.Та бүхэн ч мөн адил хүүхдэдээ бахархан дуурайх хүн нь байгхыг хүсье.

ТУСЛАМЖ ОЛГОЛОО

2024-04-16 208
Монголын улаан загалмай нийгэмлэг, “Бадрах Энержи” компаниас тус сумын 54 малчин өрхөд мөнгөн болон малын эрдэс тэжээлийн тусламж олголоо

УЛСЫН АВАРГА МАЛЧИН, АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

2024-04-16 303
2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын засгийн газрын гишүүн, Сайд, Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, аймгийн Засаг дарга О.Батжаргал нар "УЛСЫН АВАРГА МАЛЧИН", "АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН" шагналыг гардуулан өглөө. "Монгол Улсын Аварга малчин өрх" - Өехий багийн малчин Энхтайваны Тавхай “Алтан ботгоны эзэн”-ээр Өехий багийн малчин Донхооны Банзрагч, Алхантээг багийн малчин Хоролын Батболд нар тус тус тодорлоо

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ДОТООД АУДИТЫН АЛБА

2024-04-03 55
2022-2023 оны санхүү, аж ахуй болон бусад үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт

Сумын ИТХТ-ийн 4-р хуралдаан боллоо

2018-04-20 893
Сумын ИТХТ-ийн 4-р хуралдаан 2018 оны 04-р сарын 20-ны өдөр болж өнгөрлөө. Хуралдаанаар: 1. Сумын 2017-2018 оны өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан 2. "Элэг бүтэн монгол" хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл 3. Соёл, боловсролын байгууллагын боловсон хүчний талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл 4. Агнуурын бүс нутгийн менежментийг хариуцуулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%