Дорноговь аймгийн Мандах сумын ИТХ

Дорноговь аймгийн Мандах сумын ИТХ

Мэдээлэл


нийт 87

Цахим хаяг

2025-06-04 136

ЭРХЭМ ЗОРИЛГО

2025-06-02 200

ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 4 ДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2025-05-05 151
2025.05.05/ Сумын ИТХ-ын ээлжит 04 дүгээр хуралдаан 86,66 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж батлав. 1.Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2.Сумын төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр батлах тухай 3.Сумын ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо ажиллах журам батлах тухай 4.БИНХ-ын хуралдааны дарга нарт урамшуулал олгох журам батлах тухай 5. Хороодын ажлын төлөвлөгөөг хэлэлцэх тухай (Хороодын дарга нар)

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ГХУССЗ-ИЙН ХАМТАРСАН “ ИРГЭДЭЭ СОНСЪЁ ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-04-10 235
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ГХУССЗ-ийн хамтарсан “ИРГЭДЭЭ СОНСЪЁ” арга хэмжээ 2025оны 04 сарын 10-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний хүрээнд: Аймгийн ИТХ-аас баталсан бодлого, шийдвэрийг танилцуулах᠋; Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын мэдээлэл; Орон нутагт хийгдэж байгаа цаг үеийн ажлын явц, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг ажлын талаарх мэдээлэл;; Төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаж иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа. Мөн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэн ажиллалаа.

АЛХАН ТЭЭГ БАГТ АЖИЛЛАЛАА

2025-04-07 176
Алхантээг багт сумын ИТХ -ын дарга П.Батхүү, сумын ИТХ -ын төлөөлөгч Т.Цэвээнсамбуу, малын эмч М.Хосбаатар, багийн засаг дарга сумын ИТХ-ын дарга М.Энхмэнд нар 2025 оны 04 сарын 04-с 04 сарын 07-ны хооронд тойролт хийж, хаваржилтын байдалтай танилцаж, цаг үеийн мэдээ мэдээллийг багийн иргэдэд өгч иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллалаа.

УЛААН ЗАГАЛМАЙН КЛУБИЙН СУРАГЧИД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

2025-04-07 202
Олон Улсын сайн дурынхны сарын ажлын хүрээнд Сумын ЕБС-ын Улаан загалмайн клубийн сурагчдаас малчдад дэмжлэг үзүүлэхээр төлийн уут, нэмнээ зэрэг зүйлсээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллалаа. Өсвөрийн Улаан загалмайн клубийн сурагчдадаа сурлагын их амжилт хүсье

ӨЕХИЙ БАГТ АЖИЛЛАЛАА

2025-04-02 164
Өехий багт сумын ИТХ -ын дарга П.Батхүү, сумын ИТХ -ын төлөөлөгч, малын эмч М.Хосбаатар, багийн засаг дарга Ө.Жаргалсайхан, ЭМТ-ийн НЭМ-ийн сувилагч Р.Адилгүй нар 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд тойролт хийж, хаваржилтын байдалтай танилцаж, цаг үеийн мэдээ мэдээлэл, иргэдийн эрүүл мэндийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллалаа.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

2025-03-22 174
Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй байдал, хүний нөөцийн зохицуулалтын хэрэгжилттэй танилцан хяналт шалгалт хийх, албан хаагчдад төрийн албаны шинэтгэлийн талаар мэдээлэл, сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөн туслах ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүрэгтэй ажиллаж байна.
khural.mn

2024 оны санхүүгийн тайлан

2025-03-17 205
2024 оны Аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан

БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ЁСНЫ ХАЯГ, ШУУДАН

2025-02-20 211
Байгууллагын цахим хаяг

2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

2025-02-20 182
2024 оны үйл ажиллагааны мэдээ

ИТХ-ын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль тогтоомж

2025-02-20 182
Хууль тогтоомжийн жагсаалт

Албан тушаалын тодорхойлолт

2025-02-20 212
Албан тушаалын тодорхойлолт

"МАЛЧДЫН НЭГДСЭН ӨДӨРЛӨГ-2025" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-02-14 192
"Малчдын нэгдсэн өдөрлөг-2025" арга хэмжээ 2025 оны 02 дугаар сарын 13,14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн танилцуулга болон цаг үеийн мэдээллийг хүргэж нийт 122 малчид иргэдийн хамруулсан. ✅-Аймгийн мал эмнэлгийн газар "Мал эмнэлгийн ажил үйчилгээ өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал" ✅-Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас “Малчны тухай хууль”, “Малын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан”-ийн талаарх мэдээлэл ✅-Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсээс Нийгмийн даатгалын багц хуулийн талаар танилцуулга ✅-Сумын Эрүүл мэндийн төвөөс Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сар, Ахуйн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, Хүний папилом вирусын эсрэг дархлаажуулалтын ач холбогдлыг сурталчилах талаарх сургалт, мэдээлэл, гарын авлагын тараан ажилласан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11182
8661 / 77%
1136 / 10%
391 / 3%
994 / 9%